МАХН-ыг төлөөлж С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар өнөөдөр /2017.07.07/ “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тус нам иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалахдаа сонгуулийн саналын хуудсыг цагаанаар өгч болно гэсэн сурталчилгаа явуулсан.
Гэтэл сонгуулийн хуулийг сурталчилж байгаа хүмүүсийг саатуулсан явдал нь хууль зөрчиж байна” гэж мэдэгдлээ. Нийслэлийн Хан- Уул дүүргийн 17, 19 дүгээр хороо болон Хэнтий, Өвөрхангай аймагт ийм асуудал гарсан байна.
Мөн 2017 оны Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын үеэр мөнгө тараасан, сонгогчийн саналыг худалдаж авсан, төрийн байгууллагыг татан оролцуулсан зэрэг баримтыг Сонгуулийн ерөнхий хороо, Европын сонгуулийн ажиглагч нарт хүргүүлжээ.