-материал.jpg
2017-06-28 13:47
Боловсролын үнэлгээний төв элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг засаж дууссан байна. Шалгуулагчдын гэрээний болон хариултын хуудсыг нягталсны дараа батламж хуудсыг хэвлэн сургуулиуд руу хүргүүлэх аж. Их Дээд сургуульд элсэгчид шалгалтын дүнгээ Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтад өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч дүнгээ харах юм.

KDOFsonguuli.jpg
2017-06-28 13:46
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль  өнгөрөгч даваа гаригт (VI.26) орон даяар болж, санал хураалтын дүнгээр парламентад суудалтай гурван намуудын нэр дэвшигчид буюу  М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатарын хэн ч 50+1 хувийн санал авч чадаагүй. Өөрөөр хэлбэл,  сонгуульд гурван нэр дэвшигчээс хэн нь ч 50 хувиас дээш санал авч чадаагүй тул дахин санал хураалтыг долдугаар сарын […]

.jpg
2017-06-28 13:24
Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э-д 2.6 жилийн жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлхээр шийдвэрлэлээ. Хэрэгт холбогдсон Э нь өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд тус ангийн Хүрээ 1, 2 дугаар байгууламжид харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай зүй бус харьцаж хүйтэнд нүцгэлэн […]

zorig-1.jpg
2017-06-28 13:18
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгчийн мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг дахин хойшлууллаа.

man-1.jpg
2017-06-28 13:13
МАН-аас хэвлэлийн хурал зарлаж Баян-Өлгий аймгийн 35 000 сонгогчийн саналыг дахин тоолох шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн гэдгээ мэдэгдэв. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Санал хураалтын шөнө Баян-Өлгий аймгийн сонгогчдын санал удааширч ирсэн. Энэ нь сонгуулийн дүнд МАН-аас нэр дэвшигчийн хийсэн ажиллагаа” гэсэн утгатай мэдээллийг түгээсэн юм. МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга сая хийсэн […]

.jpg
2017-06-28 13:02
Дорнод аймгийн Матад сумын нутаг Жаргалант багийн Шанаган хоолой гэх газарт хоёр иргэн худагт унаж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 26-нд гарчээ. Амиа алдсан 31 настай  А, 32 настай П нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат байсан аж. Энэ хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

niislel1.jpg
2017-06-28 12:47
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам […]

-осол.jpg
2017-06-28 12:40
Өнгөрсөн даваа гаригт Морингийн давааны хойд замд замын хөдөлгөөнд оролцож байсан T.Сresta маркийн автомашин T.Carina автомашинтай мөргөлдөж 0-10 хүртэлх насны таван хүүхэд гэмтжээ. Бэртсэн хүүхдүүдийг хамгаалалтын суудал дээр тээвэрлээгүйгээс болж хүнд гэмтэл авсан байна. Иргэд бага насны хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэлгүй өвөр дээрээ, хамгаалах бүс хэрэглэхгүй авч явах, цонхоор гар, толгойг нь гаргаж замын хөдөлгөөнд […]

tuimer.jpg
2017-06-28 12:27
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ. Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг […]

-хээрийн-түймэр.jpg
2017-06-28 12:16
Улсын хэмжээнд өнөөдөр (2017.06.28) Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгийн нийт зургаан суманд ой хээрийн түймэр асч байна. Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан гал түймэрийн  утаа Нийслэл хотыг бүрхжээ. Одоогоор Улаанбаатар хотод гал гараагүй байна. Дээрх зургаан суманд гарсан галыг унтраахаар онцгой байдлын 166 албан хаагч, орон нутгийн 168 иргэн хамтарсан 334 хүн 31 автомашин […]