BNP-Paribas-bank.jpg
2017-06-30 09:28
Дэлхий дахинаа нэр хүндтэй “BNP Paribas” банкийг 1994 онд Руандад болсон геноцидод хамааралтай гэж буруутгажээ. Энэ асуудлаар “Sherpa”, “Collectif des parties civiles pour le Rwanda”, “Ibuka France” зэрэг хүний эрхийг хамгаалах гурван байгууллага давж заалдсан байна. Тэд тус банкийг “геноцидод хамтран оролцсон, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, цэргийн гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутгасан байна. […]

anu-5.jpg
2017-06-30 09:23
Вашингтонд эргэлзэх юмгүй уур амьсгал ширүүхэн байгаа бололтой. Тийм ч учраас Ерөнхийлөгч Дональд Трампын багийнхан дотроо хамгийн тайван гэгддэг хүн ч уур цухлаа барьж дийлэхгүй байна. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Цагаан ордонд хэрүүл шуугиан тарьсан сурагтай. Уг нь тэр Ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгсэд дотроо хамгийн тайван хүн гэдгээрээ […]

9898.jpg
2017-06-29 16:42
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад шинэ аюул заналхийлэл учирвал Сирийн хойд хэсэгт цэргийн шинэ ажиллагаа явуулахад бэлэн гэжээ. Эрдоган “Сирид өдгөө таагүй үйл явц өрнөж байна. Хэрвээ энэ нь манай хилд аюул заналхийлэл учруулах юм бол бид “Евфратын хаалт” шиг хариу барих болно” гэж мэдэгдсэн байна. Турк улс өнгөрсөн оны наймдугаар сард Сирид […]

.jpg
2017-06-29 16:36
Petya хэмээх мөнгө угаагч компьютерийн вирус Европ даяар хэрэн хэсүүчилж байна. Уг вируст Белорусс, Польш, Герман, Итали, Испани, Их Британи, Дани, Нидерланд болон Европын бусад орон өртжээ. Компаниудын цахим системийн ажиллагаанд халддаг уг вирус нь зарчмын хувьд WannaCry-тай төстэй аж. Вирус нь үйлдлийн системийн ачаалахыг зогсоож, 300 ам.доллараар худалдаж авах санал тавьдаг гэнэ.    

.jpg
2017-06-29 16:28
Төрийн дууллаа итгэл үнэмшилтэйхэн дуулж чадаагүй Филиппиний иргэдийг торгож болзошгүй байна. Төлөөлөгчдийн танхимаас дэмжсэн шинэ хуулийн төсөлд Үндэсний төрийн дууллаа хүн бүр хичээнгүйлэн дуулахыг заажээ. Эсрэг тохиолдолд буруутай этгээдийг 2000 хүртэлх ам.доллараар торгох юм байна. Иргэд зогсож байгаад, эв найртайгаар нүүрээ төрийн далбаа руугаа харуулаад дуулах аж. Харин шашнны итгэл үнэмшлээс болоод дуу дуулж чадахгүй […]

.jpg
2017-06-29 16:11
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ. Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 […]

.jpg
2017-06-29 16:02
Энэ жил Япон улсад 22 төрийн албан хаагч, залуу боловсон хүчин үнэ төлбөргүй сурхаар болов. Өнөөдөр (2017.06.29) Сангийн сайд Б.Чойжилсүрэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа. Энэ дагуу Япон улсын буцалтгүй тусламжаар  тус […]

-талбай-1.jpg
2017-06-29 15:35
Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, […]

-бохирдол.jpg
2017-06-29 15:08
Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Ариг банк “Утааг хамтдаа устгая” инновацийн 100 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа. Энэ төсөлд БОАЖЯ, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, НЗДТГ хамтрах ажиллахаар болжээ. Ирэх есдүгээр сарын 15-н хүртэл иргэн , аж ахуй нэгж байгууллагын санаачилсан төслийг хүлээн авах бөгөөд гэр хорооллын айл өрх, […]

.jpg
2017-06-29 14:45
Алдарт морин хуурч ЧиБулаг өдгөө 74 насыг зооглож яваа ч эрч xүчтэй, энгийн даруу, авъяас билэг, ам xэл нь задарсан, ёстой л сийрэг сэтгэдэг гэгээрсэн нэгэн юм гэж түүнтэй зэрэгцэн сууж, xэдэн xором xөөрөлдөx явцад бодогдсон. Тэрээр Шилийнxотын xөдөлмөрийн дээд сургуулийн дэргэд ЧиБулагийн морин xуурын олон улсын дээд сургуулийг байгуулаx санаачилга гаргаж, 70 насандаа буюу 4 […]