Энэ жил Япон улсад 22 төрийн албан хаагч, залуу боловсон хүчин үнэ төлбөргүй сурхаар болов.
Өнөөдөр (2017.06.29) Сангийн сайд Б.Чойжилсүрэн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока нар Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.
Энэ дагуу Япон улсын буцалтгүй тусламжаар тус улсад их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцах зардлыг олгодог юм.
Анх 2001 онд хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 280 гаруй залуу боловсон хүчин хамрагдаж, эх орондоо ирэхдээ төрийн захиргааны байгууллагууд, Монгол банк зэрэг олон салбарт ажиллаж байгаа аж.