Petya хэмээх мөнгө угаагч компьютерийн вирус Европ даяар хэрэн хэсүүчилж байна. Уг вируст Белорусс, Польш, Герман, Итали, Испани, Их Британи, Дани, Нидерланд болон Европын бусад орон өртжээ.
Компаниудын цахим системийн ажиллагаанд халддаг уг вирус нь зарчмын хувьд WannaCry-тай төстэй аж. Вирус нь үйлдлийн системийн ачаалахыг зогсоож, 300 ам.доллараар худалдаж авах санал тавьдаг гэнэ.