Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Ариг банк “Утааг хамтдаа устгая” инновацийн 100 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа. Энэ төсөлд БОАЖЯ, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, НЗДТГ хамтрах ажиллахаар болжээ.
Ирэх есдүгээр сарын 15-н хүртэл иргэн , аж ахуй нэгж байгууллагын санаачилсан төслийг хүлээн авах бөгөөд гэр хорооллын айл өрх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн халаалт, цахилгааны хэрэглээг хамгийн бага түвшинд байлгах, амьдралд хэрэгтэй байх шаардлагатай юм.
Сонгон шалгаруулалтыг дөрвөн үе шаттай явуулах аж. Эхний шатанд шалгарсан шилдэг төслүүдийг хоёрдугаар шатанд ирэх жилийн зургадугаар сар хүртэл хөгжүүлэх бол гуравдугаарт 2018-2021 он хүртэл шилдэг төслүүдийг гэр хороолол, аж ахуй нэгж байгууллагад суурилуулах юм байна. Мөн энэ төслийн хүрээнд маргааш BLUE SKY зочид буудалд “Технологийн болон санхүүжилтийн шийдэл, чуулганыг зохион байгуулахаар болжээ.