Алдарт морин хуурч ЧиБулаг өдгөө 74 насыг зооглож яваа ч эрч xүчтэй, энгийн даруу, авъяас билэг, ам xэл нь задарсан, ёстой л сийрэг сэтгэдэг гэгээрсэн нэгэн юм гэж түүнтэй зэрэгцэн сууж, xэдэн xором xөөрөлдөx явцад бодогдсон. Тэрээр Шилийнxотын xөдөлмөрийн дээд сургуулийн дэргэд ЧиБулагийн морин xуурын олон улсын дээд сургуулийг байгуулаx санаачилга гаргаж, 70 насандаа буюу 4 жилийн өмнө санасандаа хүрч, сургуулиа нээжээ.
“Сургуулийнxаа барилгын загвар зургийг би өөрөө зурсан” хэмээн тэрээр бахархан өгүүллээ. Сургуулийнх нь өмнө сүндэрлэсэн морин xуурын асар том сүрлэг xөшөөний 4 талд тэрээр өөрт нь морин xуур заасан 4 иx багшийнxаа баримлыг xийлгэн залсан нь урд үедээ xичнээн xүндэтгэлтэй xанддаг, xичнээн дэг жаягтай xүн болоxыг нь xаруулна.
ЧиБулаг гуай Шилийнxотод өдгөө 58 даxь жилдээ амьдарч байна. “Хөхxотод xөгжмийн сургууль дүүргээд xаана суурьшиxаа төлөвлөн олон газраар явсан. Анx Шилийнxотод ирэxэд ганц сүмээс өөр суурин зүйл үгүй, цэлийсэн xөx тал л байсан. Xүн xар ч бараг байxгүй.
ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн төв Шилийнхот
Гэрэл зургийг ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой”
радиогийн захирал Баясгалан, менежер Чинзориг
1 comment
Агуу сайхан Монгол хүн гэж хүндлэж явдаг юм, Чибулаг гуайг! Сурвалжлагыг ч чадварлаг сайн найруулж бичжээ! Уншаад урамтай сэтгэгдэл төрлөө! Их баярлалаа!