С.Ганбаатар: Энэ хоёрт Монголын хувь заяаг даатгаж болохгүй

2017-06-29 14:12
ganbaatar

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатартай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль болсон ч 50 хувь дээр нэмэх нь нэг санал авсан нэр дэвшигч гараагүй тул хоёр дахь шатны сонгууль явагдахаар боллоо. Таны хувьд 409 мянган сонгогчийн санал авч хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Зарим хүмүүс “Энэ сонгуульд С.Ганбаатар ялсан” гэж байна. Та өөрөө ямар бодолтой явна вэ?

-Юуны өмнө Монголын ард түмэндээ талархаж байгаа илэрхийлье. Энэ сонгуульд Ганбаатар гэхээсээ илүү шударга үнэний төлөө явсан түмэн олон яллаа. Тэдний 60 тэрбум, 780 сая ам.долларын төмөр зам, хүчний байгууллагуудыг ашиглаж буй энэ явдлуудыг эс тооцвол иргэд маань шударга үнэний төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө бат зогсч чадлаа. Монголын сэтгүүлзүйн салбарынхан бат зогсч чадлаа. Энэ гайхамшигтай зүйл. Ийм өдөр ирэхийг би маш олон жил хүлээсэн. Өнөөдрөөс эхлээд монголчууд ирээдүйгээ тав, арван төгрөгөөр худалдахгүй гэдгээ харууллаа. Хамгийн гол үр дүн энэ байсан юм. Ойрын өдрүүдэд Нарантуул захаас эхлээд бүх газруудаар явж “Баярлалаа” аянаа эхлүүлнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.