.jpg
2017-06-30 11:37
Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 км урт төмөр замын бүтээн байгуулалтын ажлын үеэр эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Зам, тээврийн сайд асан А.Гансүх, “Samsung GT” компанийн захирал Ли Жонг Ёл тэргүүтэй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд буй. Нийслэлийн прокурорын газрынхан эл хэргийг шалгаж дуусаад, Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, […]

-бороо.jpg
2017-06-30 11:18
Энэ сарын 29-нд орсон түр зуурын хүчтэй усархаг бороонд Хөвсгөл, Архангай, Завхан, Булган зэрэг зургаан аймагт тог тасарч, 800 гаруй бог мал үерт урсчээ. Онцгой байдлын албан хаагчид уснаас 550-ийг нь гаргасан бол 250 нь хорогдсон байна. Мөн Архангай, Завхан аймагт их хэмжээний үер бууж 100 гаруй бог мал усанд урсаж байсныг эсэн мэнд аварчээ.  Мөрөн […]

.jpg
2017-06-30 10:34
Тагнуулын ерөнхий газрын даргын захирамжаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа С.Ууганбаяр нарыг Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг Тагнуулын ерөнхий газрын тамгын газрын орлогч дарга, хурандаа н. Отгонбаяр гардуулав. Энэ онд Тагнуулын ерөнхий газрын 95 жилийн ой тохиож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас […]

hog.jpg
2017-06-30 10:32
Дөрвөн уулыг тойрон бүчсэн гэр хороолол, нийслэлийн төвийн айл өрх, албан байгууллагуудын хог, хог хаягдалыг яах вэ гэсэн асуулт Улаанбаатарчуудын толгойны өвчин болдог. Нэмээд аялал зугаалгын улирал эхэлмэгц орон нутгийн хамгийн үзэсгэлэнт газраар зугаалж, ингэхдээ зүгээр нэг хэрэн хэсчихгүй, хог хаягдалаа үлдээгээд байгаль дэлхийг тэр гэхийн тэмдэггүй болтол бузарлагчид олон бий. Нэг хэсэг нь “хогоо […]

-сан.jpg
2017-06-30 10:22
Дорнод аймгийн Матад суманд “Дорнын их гэгээ” компани харангадаж буй зээрнүүдийг аврахаар 10 км -ийн зайтай хоёр  усан сан байгуулжээ. Тус компанийн ажилтнууд усан санг долоо хоногт нэг удаа усаар дүүргэн  ажиллаж байна. Орон нутагт хур оролгүй удсанаас болж аагим халуунд эдгээр говийн амьтад усгүйдэж олноороо  хорогдох болжээ.  

suu-bond.jpg
2017-06-30 10:01
“Сүү” ХК-ийн гаргасан нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хувьцаагаар баталгаажсан “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр явагдаж дууслаа. Нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67,547 ширхэг захиалга ирж худалдан авах захиалга нийлүүлэлтээс давж Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр дүнтэй компанийн бонд боллоо. Бондыг худалдан авах 115 захиалга ирсний долоо нь аж ахуйн […]

Toos.jpg
2017-06-30 09:57
Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн бүрдүүлэлт шалгалт удааширсанаас болж Хятад руу нүүрс экспортлох автомашины түгжрэл 70 км үргэлжилжээ. Жолоочид Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж тус хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэснээр өмнөд хөрш рүү зорчдог аж.

eesh.jpg
2017-06-30 09:45
Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт буюу түлхүүр үгийг Боловсролын үнэлгээний төв танилцууллаа. Шалгалтын зөв хариулт “Зууны мэдээ” сонины өнөөдрийн (2017.06.30) дугаарт нийтэлсэн байна. ЭЕШ: Түгээмэл асуултын хариулт 1. Ур чадварын шалгалт хэзээ вэ? Хариулт: Ур чадварын шалгалтын товыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоодог тул та элсэн орохыг хүссэн их дээд сургуулиасаа тодруулна уу. 2. Дүн, оноо хэзээ […]

tsagaachid-1.jpg
2017-06-30 09:42
АНУ лалын шашинт хүн амтай зургаан орны иргэдэд виз олгох шинэ шалгуураа гаргасан тухай Төрийн департаментын мэдээллээс эш татан “Associated Press” агентлаг мэдээллээ. Эдгээр орны иргэд, дүрвэгсдэд АНУ-д ажил хэргийн болон гэр бүлийн нягт харилцаатай хүмүүс байгаа нөхцөлд л виз олгох юм байна. Виз хүсэгчид АНУ-д эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхдүүд болон ойрын хамаатнуудаа амьдардаг […]

-Яковлев.jpg
2017-06-30 09:31
Монголчууд бидний сайн мэдэх Оросын алдарт “Иванушки International” хамтлагийн дуучин, 47 настай Олег Яковлев өчигдөр таалал төгслөө. Тэрээр элэгний хатууралтай байсан бөгөөд хоёр уушгиндаа битүү хатгалгаа авч хүндрэн хэд хоног ухаангүй байсаар өөд болжээ. Олег Яковлев 1969 онд Монголд төрсөн аж.