2017-06-30 09:421min00

АНУ цагаачдад тавих шалгуураа гаргажээ

tsagaachid

АНУ лалын шашинт хүн амтай зургаан орны иргэдэд виз олгох шинэ шалгуураа гаргасан тухай Төрийн департаментын мэдээллээс эш татан “Associated Press” агентлаг мэдээллээ. Эдгээр орны иргэд, дүрвэгсдэд АНУ-д ажил хэргийн болон гэр бүлийн нягт харилцаатай хүмүүс байгаа нөхцөлд л виз олгох юм байна. Виз хүсэгчид АНУ-д эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхдүүд болон ойрын хамаатнуудаа амьдардаг гэсэн нотолгоо үзүүлэх ёстой аж.