Энэ сарын 29-нд орсон түр зуурын хүчтэй усархаг бороонд Хөвсгөл, Архангай, Завхан, Булган зэрэг зургаан аймагт тог тасарч, 800 гаруй бог мал үерт урсчээ.
Онцгой байдлын албан хаагчид уснаас 550-ийг нь гаргасан бол 250 нь хорогдсон байна. Мөн Архангай, Завхан аймагт их хэмжээний үер бууж 100 гаруй бог мал усанд урсаж байсныг эсэн мэнд аварчээ. Мөрөн Тосонцэнгэл дэх автозам цуурч хүнд даацын машин зорчихыг хориглосон байна.