halz-metgeltseen.jpg

2017-06-24 21:09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох халз мэтгэлцээн эхэллээ. МҮОНТВ-ийн 600-ын студид болж буй мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцож байна. https://www.youtube.com/watch?v=Kr6hYewaY3c https://www.facebook.com/MNBnationalTV/videos/1450425158368965/?autoplay_reason=gatekeeper&video_container_type=4&video_creator_product_type=0&app_id=238418916523927&live_video_guests=0

battuul.jpg

2017-06-24 20:11
Их хэмжээний мөнгө авч яваад Говь-Алтай аймгийн нутагт саатуулагдсан автомашиныг тойрон өрнөж байгаа асуудлаар Цагдаагийн ерөнхий газар 19.00 орчимд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллага өчигдөр (2017.06.23) өглөөнөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Нэг тэрбум 80 сая төгрөгийг тээвэрлэж яваад саатуулагдсан хүмүүс тэрхүү “Мөнгийг ямар зорилгоор авч явсан болохоо […]

874545.jpg

2017-06-24 15:37
“Говь-Алтай аймагт Ардчилсан намаас Увс, Ховд, Баян-Өлгийд тараахаар тус бүр 380 сая төгрөг буюу 1 тэрбум 80 сая төгрөг авч явсан машиныг цагдаа нар саатуулжээ. Хэрэв энэ мөнгө эзэддээ хүрсэн бол нэг хүнд 50 мянган төгрөг гэж тооцвол 7200 иргэн, цаана нь нэг хүнийг санал өгүүлнэ гэсэн схемээр 14.400 иргэний санал буюу Увс аймгийн нийт […]

landscape-1498127013-gettyimages-618294018.jpg

2017-06-24 15:26
Британийн хатан хаан II Елизаветагийн ач хүү хунтайж Харри Британийн хаан ширээ залгамжлагчдын нэг нь ч хаан болохыг хүсдэггүй гэж бодож байна. Энэ тухай тэрбээр Америкийн “Newsweek” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Хатан хааны гэр бүлээс хаан, эсвэл хатан хаан болохыг хүсдэг хүн байгаа гэж үү? Би лав тэгж бодохгүй байна” хэмээжээ. Түүний эцэг хунтайж Чарльз […]

nintchdbpict000280030512.jpg

2017-06-24 15:02
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “Объект №92”-ыг шалгангаа цөмийн зэвсгээ хайрлан хамгаалах, нууцын нууц байлгах зарлиг гаргажээ. Учир нь үүнээс л тус улсын орших уу, эс орших уу гэдэг нь шалтгаална гэж нууц баримтад өгүүлсэн гэнэ. Энэхүү нууц мэдээллийг Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин гаргажээ. Тус сонины мэдээлснээр энэ бол Хойд Солонгосын удирдагчийн зүгээс улс […]

10.png

2017-06-24 14:57
Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов. Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд […]

СЕХ-1.jpg

2017-06-24 14:46
Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр уриалга гаргалаа. Энэхүү уриалгад, Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэлийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо бүрэн хангаж, 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сонгогч Таныг хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа нууцаар гаргах боломжоор хангах ажлыг бүх шатны сонгуулийн байгууллагууд зохион […]

13108588_m.jpg

2017-06-24 14:42
Оросын БХЯ 1941 оны зургаадугаар сарын 22-нд Аугаа их эх орны дайн эхэлсэн өдөрт зориулан дайны эхний өдрүүдийн архивын ховор баримтуудаа дэлгэлээ. Эдгээр баримтад Зөвлөлтийн цэргийн дарга нарын өнөөдрийг хүртэл олны хүртээл болж байгаагүй гэрчилгээ, эхний өдрүүдийг нүдээр үзсэн хүмүүсийн гэрчийн баримт зэрэг багтжээ. 100 гаруй хуудастай энэ баримтад ЗХУ-ын маршал Иван Баграмян болон Балтийн […]

jay_solomon_iran_wars_WSJ.jpg

2017-06-24 14:33
Америкийн “Wall Street Journal” сонин гадаад бодлогоор мэргэшсэн нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг болох Жей Соломоныг сэтгүүлчийн её зүйг зөрчиж, Иран  гаралтай бизнесмэний байгуулсан, зэвсгийн худалдаа эрхэлж байсан компанийн нэрийн өмнөөс худалдааны гэрээнд оролцсон хэргээр ажлаас нь халлаа. “АР” агентлагийн мэдээлснээр Соломон нислэгийн компанийн магнат, зэвсгийн худалдаа эрхэлж, энэ чиглэлийн тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг Фархад Азимын байгуулсан […]

ndd.jpg

2017-06-24 14:17
Гадаадын иргэн, харьяатын газар оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 30 орны 950 иргэнийг илрүүлж холбогдох арга хэмжээг авчээ. Тэднээс хууль бусаар амьдарч буй 261 иргэнийг албадан гаргаж, бусдад нь торгууль ногдуулсан байна. Шалгалтаар эдгээр иргэний дийлэнх хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа аж.