2017-06-24 10:21
Баянгол дүүргийн 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцаас хойшхи 258 метр туслах замын ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Уг ажиллагаанд УИХ-ын Ж.Ганбаатар, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн дарга н.Цэрэнсодном, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг нар оролцсон юм. […]

