“Говь-Алтай аймагт Ардчилсан намаас Увс, Ховд, Баян-Өлгийд тараахаар тус бүр 380 сая төгрөг буюу 1 тэрбум 80 сая төгрөг авч явсан машиныг цагдаа нар саатуулжээ. Хэрэв энэ мөнгө эзэддээ хүрсэн бол нэг хүнд 50 мянган төгрөг гэж тооцвол 7200 иргэн, цаана нь нэг хүнийг санал өгүүлнэ гэсэн схемээр 14.400 иргэний санал буюу Увс аймгийн нийт сонгогчдын гуравны нэг саналыг худалдан авах хэмжээний хууль бус үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдах байжээ.
Мөнгөний хамт АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны гарын үсэг бүхий зааварчилгаа, CD зэрэг явсан байна. Хэрэв нэг аймагт 360 сая төгрөг гэж тооцвол 21 аймагт 7 тэрбум 560 сая төгрөг болж байна. “Женко” сонгуулийг луйвардахаар шийджээ. Энэ магадгүй төмөр замын мөнгө үү?” гэсэн пост нийгмийн сүлжээнд тарж эхэллээ.
“Женко”-гийн алдарт төмөр замаас луйвардсан 280 сая ам.доллар иргэдийн саналыг худалдаж авах мөнгө болчихсон явж байна гэх хардлага иргэдийн дунд үүсээд байна. Ямар ч аргаар хамаагүй ялахын дон шүглэсэн “Женко” эцсийн аргаа хэрэглэж байгаа нь энэ. Гэхдээ түүний иргэдийн халааснаас их хэмжээгээр хумслаад эргээд багахан шиг мөнгөөр санал худалдаж авах гэсэн явуургүй, увайгүй арга нь ийнхүү илчлэгдлээ.
Эх сурвалж: http://shuum.mn/news/newsid/29903/catid/1