Их хэмжээний мөнгө авч яваад Говь-Алтай аймгийн нутагт саатуулагдсан автомашиныг тойрон өрнөж байгаа асуудлаар Цагдаагийн ерөнхий газар 19.00 орчимд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллага өчигдөр (2017.06.23) өглөөнөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.
Нэг тэрбум 80 сая төгрөгийг тээвэрлэж яваад саатуулагдсан хүмүүс тэрхүү “Мөнгийг ямар зорилгоор авч явсан болохоо мэдэхгүй” хэмээн хариулсан тул асуудлыг шалгах шаардлагатай болсон гэж эх сурвалж хэлж байна. Мөн саатуулагдсан автомашин нь “Милл хаус” компанийн өмч, “Милл хаус” компани нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Алтанцэцэгийн компани юм гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрынхан мэдэгдэв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны гарын үсэгтэй зааварчилгаа, CD зэрэг дагалдсан их хэмжээний мөнгөөр Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн сонгогчдын саналыг худалдаж авах гэж байсан гэсэн мэдээлэл ихээр түгж байна.
Цагдаагийн байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд 406 хэрэг зөрчил маргааныг шийдвэрлэж байгаа гэнэ. Үүний 279 зөрчил нь нийслэлд, 127 нь орон нутагт гарсан бол 72 хэргийг шүүхэд шилжүүлсэн аж. Мөн 144 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэжээ. Энэ удаагийн сонгуулиар Сонгуулийн тухай хуулийн 68, 70 дугаар зүйлийг зөрчсөн зөрчил их гарсан байна. Сонгуулийн сурталчилгааны материалыг урж тасдах, бэлэн мөнгө тараах зэрэг зөрчлүүдийн дийлэнхийг эзэлж байгаа аж.
https://www.facebook.com/gogo.mn/videos/1414316631980958/?pnref=story
Д.ХАЛИУН
2 comments
Henii mungu hend hamaa bainaa
мөнгөө аваад офшортойгоо цуг монголоос зайлаач яасан их шунал вэ