Zam.jpg

2017-06-08 18:51
Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх авто замын ажлын хүрээнд Далангаас Бага наран хүртэл 1,7 км авто замын хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлахаар болжээ. Автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-21-н хүртэл хийх юм байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орж байгаа аж. Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн […]

тамхи.jpg

2017-06-08 18:43
-Олон хүн энэ сэдвийг хөндөхөд “Америкт ч ийм байдаг” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Гэвч гуравхан сая хүнтэй, тогтворгүй эдийн засагтай Монгол Улсад үүн шиг хэрэггүй зүйл үгүй.- Хар тамхи бол үндэстний хамгийн том аюул. Энэ аймшигт зүйлийн хэрэглээ тархвал улс орон нийгэм, эдийн засаг, хүн амын өсөлт, эрүүл мэнд гээд бүх талаараа доройтон, улмаар үндэстэн устах […]

Приус.jpg

2017-06-08 18:27
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2017.06.08) үдээс хойшхи  хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь  Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт өөрчлөлт орууллаа. Хуралдаанаар өнгөрсөн сард хэрэгжиж эхэлсэн Онцгой албан татварын тухай хуулийн дагуу хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины албан татварыг чөлөөлж татвараа төлсөн иргэдэд буцаан олголт өгөхөөр болов. Хуулийн дагуу хос […]

0303.jpg

2017-06-08 17:55
Өнөөдөр Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хүсэлт хүргүүлсэн байна. Хүсэлтэд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-ны өдрөөс эхэлснээс хойш нэр дэвшигчдийн талаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр албан бус мэдээлэл тарах, иргэдийг төөрөгдүүлэх, тэдгээрийн сонгох сонгогдох эрхэнд халдах нөхцөл байдал үүсч […]

123.jpg

2017-06-08 16:29
Өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын …р байрны 22-р давхараас орой 17:00 цагийн үед унаж амиа алдсан. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй талаар манай сайт өчигдөр анхлан мэдээллэсэн. Тодруулбал, талийгаач Ж өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж ирсэн. Ингээд цагдаагийн […]

машин.jpg

2017-06-08 14:05
Өнөө өглөө (2017.06.08) Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гарган  хэргийн газраас зугтаажээ. Тэрээр “T.Prius-20” маркийн автомашинтай мөргөлдөж маршинаа орхисон байна. Цагдаагийн албан хаагчид түүнийг  гэрээс нь баривчилжээ.  

халдлага.jpg

2017-06-08 13:52
Лондоны халдлагын гурав дахь оролцогч нь Марокко гаралтай Италийн иргэн Юссеф Загба байсан тухай Британийн цагдаагийн газраас мэдээллээ. Алан хядагч өмнө нь Британийн тусгай албаны хараа хяналтад байгаагүй аж. Үүнээс өмнө хоёр алан хядагчийн нэрийг зарласан билээ. Загбагийн ээж Италийн хойд хэсэгт аж төрдөг аж. Харин алан хядагч өөрөө Мароккагийн Фес хотод 1995 онд төржээ.

ислам.jpg

2017-06-08 13:38
Ираны Тегеран хотод болсон халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээлээ. Өчигдөр тус хотод Ираны парламент, Хомейнийн бунханд нэгэн зэрэг халдлага гарсан юм. Халдлагын улмаас 13 хүн амиа алдсан байна.

Карт.jpg

2017-06-08 13:30
Татварын ерөнхий газар, Гааль татвар санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ болон Хэрэглэгчийн систем нийлүүлэгчидийн холбоо ТББ-ууд өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээдэд “Татварын ерөнхий хууль”, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль, “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж цахим төлбөрийн баримтын системийг боловсронгуй […]

Саятан.jpg

2017-06-08 13:06
Их Британид 70 настай саятан, улстөрийн зүтгэлтэн Дерек Мур нохойнхоо санамсаргүй хөдөлгөсөн тракторт мөргүүлсний дараа зүрхний шигдээс тусч, нас баржээ. Нохой хүнийг трактороор дайрсан хэрэг өнгөрсөн ням гарагт Хойд Сомерсет гүнлэгийн Хьюиш сууринд болсон байна.