Толгойтын эцсийн замыг хаана

2017-06-08 18:511min0
Zam

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх авто замын ажлын хүрээнд Далангаас Бага наран хүртэл 1,7 км авто замын хөдөлгөөнийг 10 хоног хязгаарлахаар болжээ.

Автозамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-21-н хүртэл хийх юм байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орж байгаа аж.

Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник” 18, 13 Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар ордог байсныг урдуураа Москвагийн гудамжаар оруулан Толгойтын эцэс дээр буцаж эргүүлэх,

Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10-р хороолол” 8,5 Далангийн замаар ордог байсныг чигээрээ Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошууны замаар оруулан Баруун салаа орохоор

Ч:22 “Шадивлан- Бөмбөгөр- Чингис Соосэ-Далангийн зам” 17,11 Далангийн замаар ордог байсныг Ханын материал дээр буцаж эргүүлэх

Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ-3- Дүнжингарав худалдааны төв” 12,9 Толгойтын гудамжаар Нарангийн гол ордог байсныг урдуураа Москвагийн гудамж, Нарангийн гудамж, Хүнсчдийн гудамжаар оруулан Нарангийн гол орох,

Ч:46 “Улаанчулуут- Их наран- Вокзал” 9,7 Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх,

Ч:57 “Улаанчулуут- Их наран- МУИС” 14,10 чиглэлийн замналд өөрчлөлт орох болно. Толгойтын замаар Улаанчулуут ордог байсныг Чингис Соосэ дээр буцаж эргүүлэх, Улаанчулуутаас Арвайн үндэс хүртэл богино эргэлтээр 1 тээврийн хэрэгсэл 20 минутын зайтай иргэдэд үйлчлэхээр төлөвлөлт хийгээд байгаа юм байна. Иргэд  нийтийн тээврийн чиглэлтэй холбоотой санал хүсэлтээ 11-323176, 11-326352 дугаарын утсанд мэдэгдэх боломжтой юм.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй