УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн (2017.06.08) үдээс хойшхи хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь Онцгой албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт өөрчлөлт орууллаа.
Хуралдаанаар өнгөрсөн сард хэрэгжиж эхэлсэн Онцгой албан татварын тухай хуулийн дагуу хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашины албан татварыг чөлөөлж татвараа төлсөн иргэдэд буцаан олголт өгөхөөр болов.
Хуулийн дагуу хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч375.000-6.675.000 төгрөгийн татварыг иргэд төлж байсан юм.
Одоогоор татвараа төлсөн 375 машин байгаа бол задлаагүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй 2600 орчим машин байгаа аж.
1 comment
Сонгууль өнгөрөөгөөд эргүүлж авна