khanhuu-ger-bul.jpg

2017-05-07 09:20
Британийн ханхүү Уильям, түүний гэргий, Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон нар Францын “Closer”сэтгүүлийг нүцгэн Миддлтоны зургийг нийтэлсэн хэмээн 1.5 сая евро шаарджээ. Ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт нарын өмгөөлөгчийн хэлснээр энэхүү зураг нийтлэгдсэн нь хатан хааны гэр бүлд бүхэлд нь хохирол учруулсан гэнэ.

moskwa.jpg

2017-05-07 09:00
Энэ сарын 9-ний шөнө арван онгоц Москвагийн дээгүүрх үүлийг сарниулахаар ажиллах юм байна. Ялалтын баярын жагсаалыг бороо хургүй сайхан тэмдэглэхийн тулд цаг уурын лабораторийн ЯК-42 онгоц, агаарын цэргийн хүчний АН-12, АН-26 онгоцуудыг нисгэх аж.

battulga-03.jpg

2017-05-06 20:04
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга нэр дэвших эрх авсан нь цахим ертөнцөд хурцхан талцал үүсгэв. МУГЖ Д.Сосорбарам “Женко өрсөлдөх нь АН-ын гутамшиг” хэмээн мэдэгджээ. Түүний талаар цахим ертөнцөд шуугиан тарьж байгаа постуудыг түүвэрлэн хүргэж байна. Д.ХАЛИУН  

battulga-1.jpg

2017-05-06 19:34
Өнөөдөр (2017.05.07) хуралдсан Ардчилсан намын наймдугаар Их хурлаар тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлах асуудлыг хэлэлцэв. Намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр их хуралдаа УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын нэрийг оруулсан. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх үгүйг аймаг, сум, нийслэлийн дүүргээс ирсэн намын Их хурлын 1206 гишүүн шийдсэн юм. Хурал эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигч […]

ih-hural.jpg

2017-05-06 10:28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн УИХ бүх ард түмнээс санал асуух боллоо. Сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд товлогдсон тул санал асуулгад бэлтгэхэд УИХ-д нэг сарын хугацаа үлдсэн гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн […]

tsereg.jpg

2017-05-06 09:57
Цэргийн жинхэнэ албаны цэрэг татлагын ажил нийслэлд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Зарлан дуудах хуудас авсан иргэд харьяа дүүргийн цэрэг татлагын байранд  иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, оюутан бол сургуулийн тодорхойлолтоо авч очих юм. Цэрэг татлагын ажиллагаа маргааш (2017.05.07) дуусна.  

face.jpg

2017-05-06 09:25
Сүүлийн үед фейсбүүк, зарын сайтаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн хуурамч зарууд их хэмжээгээр явах болсон. Энэ төрлийн зар нь ихэвчлэн  өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг хэмээн танилцуулсан үл мэдэгдэх хүний хуурамч хаяг юм. Тэд иргэдийг хууран мэхэлж, зээлийн бичиг баримт, орчуулгын төлбөр, хураамж гэх мэт шалтгаанаар мөнгө шилжүүлэхийг шаардан […]

New-York.jpg

2017-05-06 09:10
Нью-Йоркийн засаг захиргаа өнгөрсөн онд хотын иргэддээ түүхэн дэх хамгийн их буюу 993 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Энэ талаар “New York Daily News” сонинд мэдээлсэн байна. Үүнийг өмнөх онтой харьцуулахад торгуулийн ерөнхий хэмжээ долоон хувиар өссөн гэсэн үг юм. Статистикаас үзэхэд иргэдэд хогоо дутуу цэвэрлэсэн, гэрийнхээ ойр орчмын замыг цэвэрлээгүй, тохиромжгүй үе дуу чимээ гаргасан, […]

twitter.gif

2017-05-06 09:09
Олон нийтийн сүлжээнд өөрийн байр сууриа тогтоож чадсан ямар монгол хүмүүс байдаг вэ? Монголчууд мөн дижитал ертөнцөд нөлөөтэй байхын тулд ямар ажил мэргэжил, амьдралын хэв маягтай байна вэ? “Монголд ямар төрлийн хүн олон бэ” гэж асуувал хариулт нь маш хялбархан гарна. Тэд бол интернэт болон олон нийтийн сүлжээний хэрэглэгчид юм. Сүүлийн үеийн статистик судалгаанаас харахад Монгол […]

04.jpg

2017-05-06 09:00
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим өчигдөр (2017.05.05) яаралтай хуралдаж энэ оны есдүгээр сарын сүүлч хүртэл Засгийн газартаа санхүүжилт олгох богино хугацааны төсвийн төслийг баталлаа. Энэ шийдвэрийг гарах хүртэл шинжээчид АНУ-ын төрийн байгууллагууд төсвийн тохиролцоо хийж чадаагүйн улмаас мөнгөгүй болж, ажлаа түр хугацаанд зогсоож байсан 2013 он давтах нь хэмээн түгшиж байсан юм. Конгресс шинэ Ерөнхийлөгчийн инаугурацийг […]