Сүүлийн үед фейсбүүк, зарын сайтаар их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ гэсэн хуурамч зарууд их хэмжээгээр явах болсон. Энэ төрлийн зар нь ихэвчлэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг хэмээн танилцуулсан үл мэдэгдэх хүний хуурамч хаяг юм. Тэд иргэдийг хууран мэхэлж, зээлийн бичиг баримт, орчуулгын төлбөр, хураамж гэх мэт шалтгаанаар мөнгө шилжүүлэхийг шаардан залилангийн гэмт хэрэг үйлддэг байна.
Гэмт этгээдүүд хохирогчдын итгэлийг олохын тулд google.translate ашиглан монголоор алдаатай бичих, монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээж, зээл өгсөнд баярлалаа гэх мэт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт зураг янзалж, өөрчлөн явуулах зэрэг олон аргыг ашиглаж байна. Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж, танихгүй мэдэхгүй хүнийг фэйсбүүк найзаараа авах, авсан тохиолдолд харилцахгүй байх, хууртахгүй байх тал дээр анхаарна уу.
Залилан хийгчдээс илгээдэг жишиг захидлыг дор нийтлэв.