Нью-Йоркийн засаг захиргаа өнгөрсөн онд хотын иргэддээ түүхэн дэх хамгийн их буюу 993 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Энэ талаар “New York Daily News” сонинд мэдээлсэн байна.
Үүнийг өмнөх онтой харьцуулахад торгуулийн ерөнхий хэмжээ долоон хувиар өссөн гэсэн үг юм. Статистикаас үзэхэд иргэдэд хогоо дутуу цэвэрлэсэн, гэрийнхээ ойр орчмын замыг цэвэрлээгүй, тохиромжгүй үе дуу чимээ гаргасан, хууль бус худалдаа эрхэлсэн зэрэг асуудалд 700 мянган мэдэгдэх хуудас хүргүүлсэн аж.
Э.ЗАЯА