.jpg
2017-05-19 15:43
Женевийн дуудлага худалдаанд зүрхэн хэлбэртэй бриллиантыг хамгийн өндөр өртгөөр буюу 15 сая ам.доллараар худалджээ. “Boehmer et Bassenge” гоёл чимэглэлийн ордны энэхүү чимэглэлийг “La Legende” хэмээн нэрлэдэг аж. Энэ нь 92 каратын бриллиант бүхий сувдан хүзүүний зүүлт юм байна. Худалдан авагчийн нэрийг зарлаагүй байна.  

-1.jpg
2017-05-19 15:25
Агаарын тээврийн салбарт нислэгийн сүлжээгээ өргөжүүлж, давтамжаа нэмэгдүүлэх, суудал ашиглалтаа сайжруулах,  шинэ зах зээлд нэвтрэх, эдийн засгийн хувьд зардал бууруулах, хэмнэх боломжийг Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн салбарынхан судалж, хэрэгжүүлж эхлээд байна. Ингэхдээ агаарын тээврийн компаниуд аяллын дугаар хамтран эзэмших хэлбэрээр гадаадын тээвэрлэгч компаниудтай хэлэлцээр байгуулж, өөрийн аялалын дугаараар үйлчлэх боломжтой юм. Ингэснээр нислэгийн […]

Ivanka-Trump-2.jpg
2017-05-19 15:02
“Trump Organization” компанийн дэд захирал, өөрийн загварын брэндийг үүсгэн байгуулсан, гурван хүүхдийн эх, одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэх зэргээр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын  том охин 35 настай эмэгтэйн тухай олон зүйл ярьж болно. Америкт түүнийг “Тэргүүн хатагтай” гэж нэрлэдэг. Учир нь энэ эмэгтэй эцгийнхээ сонгуулийн кампанид идэвхтэй оролцон, ардчилагч нартай сөргөлдөн түүнийг ялалтад хүргэсэн гол хүн […]

.jpg
2017-05-19 15:02
-“Транзит Монгол” чуулга уулзалтаас хойш тээвэрлэлтийн тоо нэмэгджээ- Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх транзит тээврийн тоог нэмэгдүүлэх зорилгоор үнэ тарифын хөнгөлөлт болон үйлчилгээний түргэн шуурхай байдлыг бий болгохоо “Транзит -Монгол” чуулган уулзалтын үеэр онцолсон билээ. Бээжин хотноо зохион байгуулагдсан тус чуулга уулзалтаар хоёр хөршийн […]

-Меркель.jpg
2017-05-19 14:51
Их Британи улс Европын холбооноос “салсан”-ы дараа холбооны иргэдийг газар нутагтаа оруулахыг хязгаарлах юм бол Нэгдсэн Вант улс үүнийхээ төлөө шийтгэл амсах ёстой гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Тэрбээр “Хэрвээ Их Британийн Засгийн газар чөлөөтэй зорчихоос татгалзвал энэ шийдвэрийнхээ төлөө үнэ хөлсийг төлөх л болно доо” гэжээ.

-хаан.jpg
2017-05-19 14:29
Нидерландын хаан Виллем Александр “KLM Cityhopper” нислэгийн компанид хоёрдугаар нисгэгчээр нууцаар ажилладаг гэдгээ хүлээлээ. Тэрбээр сард тогтмол хоёр удаа нислэг үйлддэг юм байна. Тэрбээр багийн гишүүний өмнөөс зорчигчидтой мэндчилэх дуртай ч заримдаа дуу хоолойгоороо танигдчихдаг гэнэ. Түүнчлэн Виллем-Александр хаан энэ зуун мэргэжил дээшлүүлэх курст сууж, олон зорчигчтой “Boeing 737” онгоц барьж сурахаар төлөвлөөд байгаа аж. […]

.jpg
2017-05-19 14:05
Улаанбаатар хотын хүн амын усны хэрэгцээг хангахад жилд 110 сая куб ус зарцуулдаг байна. Энэ эрчээрээ явбал  2021 он гэхэд  усны хомсдолд орно гэсэн дүн гарчээ. Байгаль орчин  аялал жуулчлалын яамны  өнгөрсөн жил явуулсан усны тооллогын дүнгээр 2214 нуур тойрмоос 346 нь хатаж ширгэсэн төдийгүй олон тооны гол горхи устсан байна. Энэ талаар салбарын сайд […]

.jpg
2017-05-19 13:34
УИХ-д “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби”  бүлэг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан. Тус бүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар нэгдэн  хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай  уул уурхайг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулна гэдгээ олон нийтэд зарлаж байсан. Лобби бүлгийнхэн Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болсон чуулганы үеэр  гурван сарын дараа иргэдэд өөрсдийн […]

.jpg
2017-05-19 12:08
Махны үнэ өмнөх долоо хоногтой харьуулбал хонины мах 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн мягмар гаригийн (2017.05.17) байдлаар мах хаана хамгийн хямд худалдаалж буйг инфографикаар хүргэж байна. Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/150060.shtml

bat-uul.jpg
2017-05-19 12:06
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болж, 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хотын захирагч С.Батболдын танилцуулснаар хэлэлцэв. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Мөнхчулуун “Өнгөрсөн дөрвөн жил сүүлийн 27 жилийн түүхэн дэх хамгийн их хөрөнгө мөнгөтэй байсан. Бас хамгийн их өр зээл тавьжээ. Хотын өмнөх удирдлагууд […]