Их Британи улс Европын холбооноос “салсан”-ы дараа холбооны иргэдийг газар нутагтаа оруулахыг хязгаарлах юм бол Нэгдсэн Вант улс үүнийхээ төлөө шийтгэл амсах ёстой гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдлээ. Тэрбээр “Хэрвээ Их Британийн Засгийн газар чөлөөтэй зорчихоос татгалзвал энэ шийдвэрийнхээ төлөө үнэ хөлсийг төлөх л болно доо” гэжээ.