.jpg
2017-05-18 17:44
Өнөөдөр (2017.05.18) Олон улсын музей  40 дэх жилийн тэмдэглэлт өдөр тохиож  байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд 1977 онд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөс цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Тус музейд өнөөдөр  “Арван хангал” цувралын хүрээнд “Догшидын аврал” тав дахь үзэсгэлэн үүдээ нээлээ. Буддын шашинд  “Арван хангал” гэж […]

.jpg
2017-05-18 16:40
Төрүүлсэн эхдээ зүй бусаар хандсан эмэгтэй С.Нэргүйд өнөөдөр (2017.05.18) цагдаагийн байгууллагаас  долоо хоногийн хугацаатай саатуулах саналыг  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч захирамж гаргалаа. Түүнийг өчигдөр орой иргэдийн гомдолын дагуу  Чингэлтэй дүүргийн цагдаагийн  нэгдүгээр хэлтэсийн албан хаагч нар эрэн сурвалжилж цагдан хорьж, шалгаж эхэлсэн. С.Нэргүй нь 56 настай  айлын өргөмөл […]

.jpg
2017-05-18 15:50
Волгоград хотод дөрвөн давхар тоосгон байрны нэгдүгээр давхарт ахуйн хий дэлбэрч, 12 байр, орцны гадаад ханын хэсэг нуржээ. Энэхүү ослын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 11 гэмтэж бэртсэн бөгөөд 40 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Урьдчилсан байдлаар дэлбэрэлтийн гол шалтгаан нь ус дамжуулах шугамыг хууль бусаар хаах гэж байгаад хийн дамжуулах шугамыг гэмтээснээс болжээ.

.jpg
2017-05-18 15:02
Бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын албан хаагч Б-г цагдан хорьсон байна. Тэрбээр энэ сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “River sounds” цэнгээний газарт нэгэн иргэнийг зодож танхайрчээ. Түүнд зодуулсан иргэний гавлын яс, хамар нь  цөмөрч  тархинд нь цус харвасан бөгөөд уруул нь сэтэрсэн байдалтай ГССҮТ-ийн […]

-3.jpg
2017-05-18 14:52
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.05.18/ үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав. Тэрбээр, Хууль зүйн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан […]

-хог.jpg
2017-05-18 14:25
Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-тай хамтран 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай танилцав. Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн, […]

.jpg
2017-05-18 14:13
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн нисэх хүчнийхэн Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг Хомс мужийн Хула дүүрэгт цохилт үзүүлсэн тухай Анадолу агентлаг мэдээлжээ. “Дүүрэгт агаар, газраас зэрэг тулаан хийсэн. Орон сууцны барилгуудад ноцтой хохирол учруулсан” гэжээ. Орон сууцны барилгад 16 ширхэг вакуум бөмбөг хаясны улмаас оршин суугч нэг эмэгтэй амиа алдаж, эмэгтэйчүүд, хүүхдүүд нийлсэн нэлээд хэдэн […]

.jpg
2017-05-18 13:57
Пхеньян цөмийн хөтөлбөрийн хүрээнд хийгддэг туршилтуудаа зогсоосны дараа л Вашингтон уулзалтын ширээнд суухад бэлэн гэж НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейли “Reuters” агентлагт мэдээлжээ. Түүнчлэн Пхеньяны пуужингийн сүүлчийн туршилтын дараа Хятад улс БНАСАУ-д шинэ хориг арга хэмжээ авна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

.jpg
2017-05-18 13:18
УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр (2017.05.18) Төрийн ордонд оффшорын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд,  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  нарт  оффшорт нэр холбогдсон улс төрчдөд хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлсэн юм. С.Жавхлан  гишүүн  уг шаардлагын хариуг өгтөл УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдлээ. Б.Яруу

.jpg
2017-05-18 12:53
Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны Богинын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн  67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймрийн дуудлага өчигдөр 11:40 цагт ирсэн байна. Энэ дагуу  СХД, БГД-ийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч ажиллаж 17:00 цагт цурманд оруулжээ. Богины ам нь унанги мод, хөвд […]