Өнөөдөр (2017.05.18) Олон улсын музей 40 дэх жилийн тэмдэглэлт өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд 1977 онд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей арвин их сан хөмрөгөөс цуврал үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Тус музейд өнөөдөр “Арван хангал” цувралын хүрээнд “Догшидын аврал” тав дахь үзэсгэлэн үүдээ нээлээ.
Буддын шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалпи, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэн дүртэй бурхад байдаг аж.
Үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс өмнө нь олны хүртээл болгож байгаагүй 19 дүгээр зуунд холбогдох 100 гаруй бүтээлийг үзэгч, судлаачдад дэлгэлээ. Тухайлбал, Дамдин Чойжоо буюу Эрлэг Номун хаан, Цамба, Шалши, Махгал зэрэг бурхадыг дүрслэх урлагийн олон төрлөөр нэр нь үл мэдэгдэх урчууд бүтээн туурвижээ.
1 comment
loan requirements
payday loans
consumer loans