Бразилийн бизнес эрхлэгчид Холбооны дээд шүүхэд Ерөнхийлөгч Мишел Темерийг парламентын доод танхимын дарга асан Эдуард Куньяг хээл хахууль авахыг гуйж буй тухай нэгэн бичлэгийг өгчээ. Парламентын доод танхимын дарга асан Эдуард Куньягийн хувьд экс Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах тухай санаачилгыг анх гаргасан хүн юм. Энд дэлхий дээр үхрийн мах үйлдвэрлэлээрээ хамгийн томд тооцогддог “JBS SA” компанийн эзэмшигчид болох ах дүү Жоэсли Батисте, Уэсли Батисте нарын асуудал яригдаж байгаа аж.
“Globo” сувгийн мэдээлснээр энэхүү хахуулийн мөнгө нь Куньяг дуугүй болгоход зориулагдсан гэнэ. “Та үүнийг огт цухуйлгахгүй байх ёстой” хэмээн Темер бичлэг дээр ярьжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэг Родригу Роша Лоуренс цүнхэнд асар их хэмжээний мөнгө хийж байгаа видео бичлэг ч цацагджээ. Энд ямар мэдээлэл нуугдаж байгааг одоогоор мэдээлээгүй байна.
Дээрх бичлэгийн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсанаас хойш олонх гишүүн парламентын танхимаа орхиж, ээлжит хуралдаанаа цуцалжээ. Үүнээс гадна ах дүү Бастисте мэдэгдэлдээ 2014 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Руссеффийн өрсөлдөгч байсан сенатор Аэсиу Невисийг хууль бусаар хоёр сая реал буюу 638 ам.доллар авсан гэж буруутгасан байна.
Руссеффийг огцруулахад Куньягийн гүйцэтгэсэн үүрэг
2015 оны арванхоёрдугаар сард доод танхимын даргаар ажиллаж байсан Кунья тухайн үед Бразилийн Ерөнхийлөгч байсан Дилма Руссеффийг төсвийн мөнгө хуваарилах үед санхүүгийн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр буруутгасан сөрөг хүчний төлөөлөгчдийн огцруулах хүсэлтийг хүлээн авсан юм.
Тэдний санаачилсан энэ асуудал эцэстээ Өмнөд Африкийн энэ улсын засгийг солиход хүргэсэн билээ. Кунья энэхүү шийдвэрээ өндөр албан тушаалд байхдаа хийж байсан гол амжилтуудынхаа нэг хэмээн нэрлэдэг. Харин экс Ерөнхийлөгч болон түүний талынхан парламентын доод танхимын экс даргыг зөвхөн өс хонзонгийн үүднээс л ийм үйлдэл хийсэн гэж үздэг. Учир нь Руссефф болон тэр үед эрх барьж байсан Хөдөлмөрчдийн намынхан Куньяг авлигын эсрэг мөрдөн байцаалт явуулж эхэлсэн гэдэг үндэслэлээр парламентын ёс зүйн зөвлөлд дэмжихээс татгалзсан билээ.
Тухайн оныхоо гуравдугаар сарын 30-нд экс дарга авлигын хэргээр 15 жил дөрвөн сарын хорих ял сонссон. Харин 2016 оны наймдугаар сарын 31-нд Бразилийн сенаторууд олонхийн саналаар Дилма Руссеффийг албан ёсоор огцруулахыг дэмжсэн байна. Үүнээс хэдхэн цагийн дараа Бразилийн дэд Ерөнхийлөгч асан Мишел Темер албан ёсоор төрийн тэргүүн болсон билээ.
Парламентын доод танхимын дарга асан Эдуард Кунья
“JBS SA” компанийн эзэмшигч ах дүү Жоэсли Батисте, Уэсли Батисте
Э.МӨНХЗАЯА