Зүүнсалааны Богинын аманд гарсан түймрийг унтрааж байна

2017-05-18 12:531min0
галтүймэр

Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны Богинын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн  67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Түймрийн дуудлага өчигдөр 11:40 цагт ирсэн байна. Энэ дагуу  СХД, БГД-ийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч ажиллаж 17:00 цагт цурманд оруулжээ. Богины ам нь унанги мод, хөвд ихтэй тул гал түймэр уугилттай байгаа аж.

Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтийг ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулав.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй