Улаанбаатар хотын хүн амын усны хэрэгцээг хангахад жилд 110 сая куб ус зарцуулдаг байна. Энэ эрчээрээ явбал 2021 он гэхэд усны хомсдолд орно гэсэн дүн гарчээ.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны өнгөрсөн жил явуулсан усны тооллогын дүнгээр 2214 нуур тойрмоос 346 нь хатаж ширгэсэн төдийгүй олон тооны гол горхи устсан байна.
Энэ талаар салбарын сайд Д.Оюунхорол хэлэхдээ Монголд уур амьсгалын бодитой жишээг энэ дүнгээс харж болно. Нийслэлийн усан хангамжийг сайжруулах чиглэлэлээр олон арга хэмжээ авч ажиллаж байгаа хэмээн тодотгожээ.
Тус салбар өнгөрсөн лхагва гаригт (2017.05.17) Монгол орны сүүлийн 30 жилийн төлөв байдлын өөрчлөлтийн талаар судалгаа хийж, тайлан гаргаснаа олон нийтэд мэдээлсэн юм.