УИХ-д “Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби” бүлэг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдсан.
Тус бүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар нэгдэн хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулна гэдгээ олон нийтэд зарлаж байсан.
Лобби бүлгийнхэн Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болсон чуулганы үеэр гурван сарын дараа иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулжээ.