“Trump Organization” компанийн дэд захирал, өөрийн загварын брэндийг үүсгэн байгуулсан, гурван хүүхдийн эх, одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаа гэх зэргээр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын том охин 35 настай эмэгтэйн тухай олон зүйл ярьж болно.
Америкт түүнийг “Тэргүүн хатагтай” гэж нэрлэдэг. Учир нь энэ эмэгтэй эцгийнхээ сонгуулийн кампанид идэвхтэй оролцон, ардчилагч нартай сөргөлдөн түүнийг ялалтад хүргэсэн гол хүн юм. Иванка хурц өнцгийг мохоох чадвартай. Тэр өөрийн охин Арбеллагийн Хятадын цагаан сарын баяраар хятад хэл дээр баяр хүргэн дуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээн дэх хуудастаа тавьсан нь АНУ болон Хятадын харилцааг бага ч гэсэн зөөллөсөн юм. Үүнээс хойш хятадууд Иванкад эцгээс нь илүү хандах болсон. Компаниа түүний нэрээр нэрлэх, түүнтэй адил болох гэж гоо сайхны мэс засалд орох нь хятад бүсгүйчүүдийн хувьд ердийн хэрэг болоод байгаа билээ.
Америк эмэгтэйчүүдийн Дональд Трампт зарласан дайны гол хөзөр нь Иванка байх. Ухаантай, үзэсгэлэнтэй, эцгийнхээ бизнест топ байр суурь эзэлдэг Иванкаг харахад Трампт зарласан жендерийн буруутгал тийм ч”бай”-гаа оносон зүйл биш мэт санагдана. Эмэгтэйчүүд Иванкаг өөрийн талд татахыг хичээсэн видеог олон нийтийн сүлжээгээр цацсан ч тэр өөрийнхөөрөө үлдэн “Бүх зүйл дээр би эцэг, эхдээ талархдаг” гэж хэлсэн байгаа. Ингээд дэлхийн эрчүүд төдийгүй охид бүсгүйчүүдийн анхаарлыг гойд татаж байгаа Иванка Трампын 24 байр суурийг хүргэе.
- Манай эмээ нар ажиллахын төлөө төрсөн хүмүүс шиг байсан. Манай эхчүүд гэртээ суух уу эсвэл ажиллах уу гэсэн сонголтоос өөрийгөө олж авсан. Харин бид бол амьдралаас олон талын таашаалыг жинхэнэ утгаар авч болох цаг үед амьдарч байна.
- Бүгд л тэнцвэртэй байдлыг мөрөөддөг. Харин бүтээсэн нь цөөн тооных. Би бол гол нь чиг хандлаа зөв тодорхойлох гэж үздэг. Миний хувьд нэгдүгээрт гэр бүл. Бид ямагт хамтдаа. Хоёрдугаарт ажил үйлс. Оффистоо би оффист хийх зүйлээ л хийж бусдыг нь би гэртээ аваад явдаг. Хүүхдүүд унтсаны дараа 11 цагаас би компьютерийн ард суугаад ажлаа үргэлжлүүлнэ. Өдөрт би 4-5 цаг л унтдаг.
- Ажил эрхэлсэн эмэгтэйчүүд гэдэг чинь ёстой сайхан! Эрч хүчтэй эмэгтэй байх нь сайхан хэрэг гэдгийг өгүүлсэн арилжааны бус сайт надад бий.
- Би эцэгтэйгээ дандаа санал нэг байдаггүй. Түүний хэлсэн бүгдтэй санал нийлдэг гэж би ярьсан бол харин хачирхалтай байх байсан даа.
- “Иванка миний охин байгаагүй бол би түүнийг эргүүлэх байсан байж магадгүй” гэж миний эцэг ярилцлагадаа хэлснийг уншаад миний нөхөр инээсэн. Энэ тайлбар шоглоом байсан гэж хэлье. Аав маань тоглож байгаа нь тэр.
- Би эмэгтэй хүн, Trump Organization-ыг удирддаж ирсэн нь миний эцэг эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэргэжлийн чадварт сайн ханддагыг харуулж байна. Өнөөдөр болж буй зүйл бол сонгуулийн өрсөлдөөний өөр нэг нэр дэвшигч найдсан жендерийн хөзөр юм.
- Бизнес бол марафон. Замаасаа гарсан олон мундаг хүмүүсийг би мэднэ. Тийм ч мундаг биш ч зүтгэсээр байгаад амжилтад хүрсэн хүмүүс бас цөөнгүй.
- Зөв түнштэй бол. Өөрийгөө ойлгох хүнтэй л харилцоо тогтоо. Хэрэв миний нөхөр миний мэргэжлийн ажлыг дэмжээгүй бол ямар байсныг төсөөлж чадахгүй.
- Би өөдрөг хүмүүст дуртай. Эсрэг сэтгэлтнүүд нь хортой. Тэд таныг намагт живүүлнэ. Харин өөдрөг сэтгэлтнүүд асуудлыг шийдэхэд чиглэгдсэн байдаг.
- Амьдрал зөвхөн эмэгтэйчүүдийг ч биш эрчүүдийг ч их өөрчилжээ. Аавууд хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөхийг эрмэлздэг болсон нь тухайн энэ цагийн давуу тал.
- Өнөөдөр эмэгтэй хүн шинээр бизнес эрхлэх нь өмнөх цаг үеэс амар болсон. Хэрэв танд мөнгө хэрэгтэй бол банкны оронд бизнес сахиусандаа ханд, нийтийн сүлжээгээр таны бүтээгдэхүүнд хэрэглэгчид хэрхэн хандаж байгаа судалгааг ч хийж болно. Одоо боломжууд маш өргөн болсон!
- Миний гэр бүл дэмжээгүй бол би ийм байхгүй гэсэн ярианд би тайван ханддаг. За, юу хэлэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ… Тэд зөв л дөө. Хэлэлцээр дээр хэр хэмжээндээ албан мөн албан бусаар хувцасла. Та чөлөөтэй, тавтай мэдрэмжтэй байх ёстой.
- Ажил хэргийн уулзалтад өндөр төвшинд байхын тулд түүнд сайтар бэлтгэх хэрэгтэй. Ярианы сэдвийг сайтар судлаад, эрт гэртээ ирээд үзэг цаасаа авч суугаад уулзалтад бэлтгэ.
- Бүрхэг яриа бүхнээс хамгий муу нь. Спикер “ойролцоо”, “ойролцоогоор” гээд байхад үзүүлэлт нь 20-40 хувь л байна. Тодорхой ярьж сурах хэрэгтэй. Хэрэв та тоо ярьж байгаа бол тодорхой тоо хэл.
- Хэрэлцээрийг заавал бүрэн биелэх ёстой гэж бүү хүлээн ав. Заримдаа тэр нь наймаанд эсвэл түншлэл зэргийн хамтын ажиллагаанд хүргэдэггүй талтай.
- Бизнес уулзалтын өмнө би зорилгоо бичгээр гаргадаг. Хэлэлцээрт ямар дүн олж болохыг би нарийн ойлгосон байх ёстой.
- Та хийж буй ажилдаа дуртай байх ёстой. Эс тэгвээс та өндөр төвшинд өрсөлдөж чадахгүй.
- Таагүй байдалд орж, сэтгэл хөдлөөд ирэхээр би зүгээр л амьсгалахыг эрмэлздэг. Амьсгалдаа төвлөрөх. Смартфоноо хуруугаараа тогшиж, уур хилэнгээ гаргахын оронд би биеэ суллан амьсгалдаг.
- Эмэгтэй хүнийг ажил дээрээ гялалзаасай гэж би хүсдэг.
- Амархан зам гэдэг нь таны хувьд шилдэг нь гэсэн үг биш юм.
- Гэртээ би босс биш, харин ээж ба эхнэр.
- Амжилт хөөснөөс аз жаргалыг хөө. Миний хувьд аз жаргал маань миний нөхөр, хүүхдүүд дээр нь мэргэжлийн зорилгодоо хүрэх явдал.
- Амьдрал бол марафон, харин богино зайн гүйлт биш. Тиймээс холын зорилготой байх ёстой.
- Би хорьтойдоо спортоор хичээллэхгүй бол гэмшдэг байлаа. Харин одоо түүгээр хичээллэсэндээ гэмшдэг. Учир нь тэр цагийг би гэр бүлдээ зориулж болох юм аа.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС