zeel.gif
2017-04-13 11:37
Манайх гэдэг айл таван жилийн өмнө ам.доллараар авсан орон сууцныхаа зээлийг найман хувийн хүүд өнгөрсөн жилийн өдийд шилжүүлж амжсан юм. Ам.долларын ханш чангарах бүрт бүсээ чангалах хэрэг гарч, иддэг уудгаа хасахаас аргагүйд хүрээд байсан бид одоо л нэг амьсгаа авахтайгаа болж байна. Өнгөрсөн дөрвөн жил төлсөн дүнтэй харьцуулбал найман хувь гэдэг бараг хоёр дахин багассан […]

.jpg
2017-04-13 11:13
Батсүмбэр суманд нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд хоолонд хордож нэг нь харамсалтайгаар амиа алдсан талаар өчигдөр (2017.04.12) мэдээлсэн. Энэ хэрэг өнгөрөгч даваа гаригт гарсан бөгөөд тухайн өдөр 230 хүүхдээс нэг айлын дөрвөн хүүхэд хордсон шалтгааныг холбогдох албаныхан тодруулхаар ажиллаж байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар хоолонд хордсон сурагчид өнгөрсөн амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төвийн орчмоос […]

enkhbayar-1.jpg
2017-04-13 10:45
Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам нам хоорондын, мөн нам доторх “алалцаан” ширүүсэх шинжтэй болов. Оффшорчидтой нам харгалзахгүй тэмцэнэ, хүний өөрийн гэж ялгахгүй гэсэн уриа лоозон дэвшүүлсэн улстөрчид олширлоо. Тэгвэл “Сантмарал”сангаас хийдэг ээлжит судалгааны дүн өчигдөр задарч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр ханцуй шамлаад байсан зарим нэгэнд “…Дураа цааш нь” гэсэн анхааруулгыг өгөх шиг боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойж байгаа […]

bolovsrol.jpg
2017-04-13 10:34
ШИНЭ ЦАГИЙГ УРЬДЧИЛАН ХАРСАН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ Монголын дээд боловсролын орчны хямралт байдал гүнзгийрсээр байна. Энэ нь Монголын нийгмийн хаагдмал байдлаас хамааралгүй асуудал биш юм. Нийгэм ба төрийн оршихуйн агуулга, хэлбэр тэдгээр нь засгийн газар ба ард түмний дунд нэгэн утгаар танилцуулагдаагүй, улсынхаа ирээдүй рүү чиглэсэн дээд түвшний шинжлэх ухааны судалгааг явуулж байх учиртай их […]

ayusaihan.jpg
2017-04-13 10:30
УИХ-ын нэр бүхий гишүүд оффшорын эсрэг лобби бүлэг байгуулаад байгаа. Гишүүд ийн оффшорын эсрэг ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор оффшор гэх ойлголтыг хавтгайруулан харлуулаад байна. Бизнест бол оффшор гэх ойлголт хэвийн л зүйл хэмээн хэлэгсэд байгаа. Тэгвэл  Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “Оффшор бүс гэдэг бол хууль бус юм. Бизнес эрхлэгчид ч гэсэн улсынхаа татварыг хууль тогтоомжийн дагуу татвараа […]

kiber.jpg
2017-04-13 10:26
Мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн хэрэглээний техник технологи, зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IDC компани “IDC Day Roadshow-2017” уулзалтыг “Тоон хувиргалтын зам руу” сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулав. Дэлхий нийтэд мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байна. Тэр хирээр кибер халдлага гарч хувь хүн, байгууллагад ихээхэн хохирол учруулсаар байгаа юм. […]

gadd.jpg
2017-04-13 10:10
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт  өнгөрөгч мягмар (2017.04.11)  гаригт итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт уламжлаад, Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг […]

-1.jpg
2017-04-12 17:33
Мэргэжлийн сүмө бөхийн энэ хаврын тэмцээнд шинэ аварга Кисэносатотой үзүүр түрүү булаацалдсан монгол озэки Тэрүнофүжиг  үзэгчид “Монголдоо харь” гэж эсэргүүцсэн явдал парламентын түвшинд яригдлаа. Энэ сарын 3-нд болсон Японы парламентийн төсвийн хяналтын хорооны хуралдаанаар  дахиж ийм асуудал гаргахгүй байхад анхаарал хандуулах ёстой гэдэгт санал нэг байв. Дээрх явдал монголчуудыг шоконд оруулах зүйл болж арьс өнгө, […]

.jpg
2017-04-12 16:59
Дэлхийн хэмжээнд цаазын ял буурсныг Хүний эрхийн Amnesty International байгууллага илтгэлдээ дурджээ. Өнгөрсөн онд дэлхий дахинд 23 орны  1032 хүн цаазлагдсан нь өмнөх жилийнхээс 37 хувиар багасчээ. Цаазын ялын гүйцэтгэлээрээ Иран, Саудын Араб, Ирак, Пакистан тэргүүлж 87 хувийг эзэлж байна. Харин Хятадад гүйцэтгэлийн талаар улсын нууц гэдэг учраас энэ талын мэдээлэл байхгүй аж 2006 оноос […]

.jpg
2017-04-12 16:33
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр (2017.04.12) ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав, ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Я.Санжмятав нар эхлээд […]