Мэргэжлийн сүмө бөхийн энэ хаврын тэмцээнд шинэ аварга Кисэносатотой үзүүр түрүү булаацалдсан монгол озэки Тэрүнофүжиг үзэгчид “Монголдоо харь” гэж эсэргүүцсэн явдал парламентын түвшинд яригдлаа.
Энэ сарын 3-нд болсон Японы парламентийн төсвийн хяналтын хорооны хуралдаанаар дахиж ийм асуудал гаргахгүй байхад анхаарал хандуулах ёстой гэдэгт санал нэг байв. Дээрх явдал монголчуудыг шоконд оруулах зүйл болж арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлан гадуурхсан хэрэг болсныг тус улсын хэвлэлүүд онцолжээ.
Сэкивакэ Котошёогикү 10 ялбал озэки цолоо буцаан авах байсан ч Тэрүнофүжид ялагдсанаар хамаг найдвар нь алга болсон юм. Тэмцээний 14 дэх барилдаанд хэрэв Котошёогикү ялсан бол озэки цолоо эргүүлэн авах боломж байсан тул үзэгчид түүнийг дэмжиж байжээ. Гэвч барилдаан тун хурдан өндөрлөж Тэрүнофүжи тачиай дээр баруун зайлж, хоромхон зуур ялалт авчээ. Энэ үед “Балиар амьтан”, “Монголдоо харь” гэсэн үг энд тэндээс сонсогдон, Бөхийн ордон хөөрлийн байдалд орсон аж.
1 comment
very outstanding graphics. http://celimpa.pt/?option=com_k2&view=itemlist&task=user&id=438817