Иран, Иракд хамгийн их цаазын ял гүйцэтгэж байна

2017-04-12 16:591min0
цааз

Дэлхийн хэмжээнд цаазын ял буурсныг Хүний эрхийн Amnesty International байгууллага илтгэлдээ дурджээ. Өнгөрсөн онд дэлхий дахинд 23 орны  1032 хүн цаазлагдсан нь өмнөх жилийнхээс 37 хувиар багасчээ. Цаазын ялын гүйцэтгэлээрээ Иран, Саудын Араб, Ирак, Пакистан тэргүүлж 87 хувийг эзэлж байна. Харин Хятадад гүйцэтгэлийн талаар улсын нууц гэдэг учраас энэ талын мэдээлэл байхгүй аж

2006 оноос хойш лидер таван орны тоонд анх удаагаа АНУ орсонгүй. Өнгөрсөн жилд Америк 20 ялыг гүйцэтгэсэн бөгөөд одоо цаазын ялтай 2 832 хүн хоригдож, ээлжээ хүлээсээр суугаа ажээ. Европт үхлийн ялыг гүйцэтгэдэг  цорын ганц орон нь Белорусь ба өнгөрсөн онд гурван хүнд цаазын ял оноожээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй