paris.jpg

2017-04-25 18:36
Өнгөрсөн ням гаригт (2017.04.23) Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болж, нэр дэвшигч Эммануэль Макрон хамгийн өндөр санал авч, Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен удаалсан. Ирэх сард болох хоёрдугаар шатны санал хураалтын дараа Францын Төрийн тэргүүн тодроно. Ирэх таван жилд Францын Төрийн тэргүүний суудалд Эммануэль Макрон суух уу эсвэл Марин Ле Пен үү гэсэн асуулт тус орны […]

дох.jpg

2017-04-25 17:26
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.04.25) “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагт эхэлж Зөрчлийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх үеэр гишүүн Н.Оюундарь бэлгийн замын халдварт өвчин бусдад тараасан, өвчнөө эмчлүүлэхгүй явж байгаа асуудлыг зөрчилд тооцох санал дэвшүүлэв. Хэрэв энэ саналыг хуулийн төсөлд оруулаад баталчихвал дээрх үйлдлийг албан ёсоор […]

иргэд.jpg

2017-04-25 17:02
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан “Иргэдээ сонсъё” аяныг хоёр сарын хугацаанд явуулж байна. Тус аяны нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр нийслэлийн иргэний танхимд боллоо. Нэгдсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцож, 9 дүүргийн иргэдийн төлөөлөлд аяны талаарх мэдээллийг хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулж, санал бодлыг нь […]

замын-тэмдэг.jpg

2017-04-25 16:54
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба энэ сарын 21-ний шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын Их Дэлгүүрийн өмнө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд лед гэрэл бүхий явган хүний гарцын тэмдэг хоёр ширхэгийг суурилууллаа. Уг тэмдэг нь хоёр талтай, нараар цэнэглэгдэх бөгөөд хураасан цэнэгээрээ 10 цаг тасралтгүй асахаас гадна цэнэг хураах хугацаа нь […]

29-сургууль.jpg

2017-04-25 16:38
Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн багш нар нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн гадна цугларч байна. Өмнө нь тус сургуулийн зарим  багш нар сурагчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Багш нар энэ асуудлаас болж сурагчдад дарамт үзүүлдэг мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлж байгаа учраас хэргийн эзэн, хохирогчийг яаралтай […]

галтүймэр.jpg

2017-04-25 16:10
Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдаж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудад хяналт шалгалт явуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн […]

suvilagch.jpg

2017-04-25 16:06
Олон улсын сувилагчдын өдрийг угтан“Сувилагчийн нэг өдөр” нэгдсэн өдөрлөгийг эмнэлэг бүр зохион байгуулж байна. Өрхийн ЭМТ-үүд болон АНЭ-ийн хүүхдийн тасаг“Үзүүлэх сургалт” зохион байгуулан иргэд, үйлчлүүлэгч төдийгүй эмч, сувилагчдыг оролцуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй АСУУДЛЫГ шийдвэрлэх арга замыг тодорхойлон нийгмийн хандлагыг өөрчлөх хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлсэн, бие биенээ […]

траншэйн.jpg

2017-04-25 15:59
Дархан-Уул аймгийн Дархан сумын X багт байрлах 4-2 дугаар  байрны өмнөх бохир усны худагт  бага насны хүүхэд унаж эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Хэргийн талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 23:15 цагт ирсэн байна. Гал унтраах, аврах 22 дугаар ангийн дөрвөн албан хаагч траншейны нүхнээс гурван настай охины цогцсыг  гарган, хэргийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

жапан.jpg

2017-04-25 15:55
Хойд Солонгосын асуудал хурцдах тусам гадны хэвлэлүүд дайн болж магадгүй хэмээн таамаглаж байна. Харин хөрш зэргэлдээ Японы эрх баригчид Хойд Солонгосын эсрэг хүчтэй байр суурь баримтлах болно гэдгээ мэдэгдээд байна. Хэд хоногийн өмнө ерөнхий сайд Шинзо Абэ парламентдаа Хойд Солонгосын аюул заналын талаар мэдээлэл хийхдээ тэднийг “сарин” гэх химийн бодисоор довтолж магадгүй гэжээ. Үүнээс хойш […]