УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.04.25) “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагт эхэлж Зөрчлийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх үеэр гишүүн Н.Оюундарь бэлгийн замын халдварт өвчин бусдад тараасан, өвчнөө эмчлүүлэхгүй явж байгаа асуудлыг зөрчилд тооцох санал дэвшүүлэв.
Хэрэв энэ саналыг хуулийн төсөлд оруулаад баталчихвал дээрх үйлдлийг албан ёсоор гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэдэг болох аж. Үүнтэй төстэй заалт Эрүүгийн хуулийн 15.6-д бий. Үүнд “бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдол вирус халдаахыг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг.