.jpg
updown2017-10-13 10:331min0
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.13) хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байсан юм. Тус байнгын хороо пүрэв гарагийн (2017.10.12) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Р.Бурмааг Үндсэн […]

.jpg
updown2017-10-12 12:331min0
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.12) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороо мягмар гарагийн (2017.10.10) хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн […]

.jpg
updown2017-06-07 18:171min0
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай […]

-хороо.jpg
updown2017-05-12 12:071min0
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй, харин УИХ-ын гишүүн Н.Учрал Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргав. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Иймд Хууль тогтоомжийн тухай […]

-байнгын-хороо.jpg
updown2017-05-11 12:131min0
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.05.11) хуралдаж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Монгол Улсын Их Хурал 2015 оны тавдугаар сарын 29-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийг […]

.jpg
updown2017-05-09 17:323min0
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09) хуралдаан 09 цаг 50 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх […]

.jpg
updown2017-04-25 17:261min0
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2017.04.25) “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 09:00 цагт эхэлж Зөрчлийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэх үеэр гишүүн Н.Оюундарь бэлгийн замын халдварт өвчин бусдад тараасан, өвчнөө эмчлүүлэхгүй явж байгаа асуудлыг зөрчилд тооцох санал дэвшүүлэв. Хэрэв энэ саналыг хуулийн төсөлд оруулаад баталчихвал дээрх үйлдлийг албан ёсоор […]

-хорроо.jpg
updown2017-04-18 09:411min0
Өнөөдөр (2017.04.18) Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэж Эдийн засгийн байнгын хороонд дүгнэлт  хүргүүлнэ. Хуралдаан 14:00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.