Өнөөдөр (2017.04.18) Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж Эдийн засгийн байнгын хороонд дүгнэлт хүргүүлнэ. Хуралдаан 14:00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.