Хойд Солонгосын асуудал хурцдах тусам гадны хэвлэлүүд дайн болж магадгүй хэмээн таамаглаж байна. Харин хөрш зэргэлдээ Японы эрх баригчид Хойд Солонгосын эсрэг хүчтэй байр суурь баримтлах болно гэдгээ мэдэгдээд байна.
Хэд хоногийн өмнө ерөнхий сайд Шинзо Абэ парламентдаа Хойд Солонгосын аюул заналын талаар мэдээлэл хийхдээ тэднийг “сарин” гэх химийн бодисоор довтолж магадгүй гэжээ. Үүнээс хойш япончуудын дунд хорт хийнээс айх айдас нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, хойд Солонгосын цөмийн бөмбөгнөөс хамгаалах байр, цацраг идэвхит туяаг шүүдэг агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ үнэд орж эхэлжээ.
Тэсрэх бөмбөгнөөс хоргодох байр байгуулах үйлчилгээ эрхлэгч компаниудын захиалга өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нэмэгдсээр эрэлт ихэссэн гэнэ. Шизуокагийн Earth Shift компани гэхэд захиалга нь 10 дахин өссөн гэж тус компанийн менежэр Акира Шига мэдэгджээ. Жилдээ зургаан захиалга авдаг, хорогдох байрны жижиг компанийн хувьд энэ сард найм болон өссөн байна. Байрны захиалга Японы бүх хэсгээс ирж байгаа бөгөөд гэр бүлүүд болон жижиг компаниуд ажилчиддаа зориулан захиалах болжээ.
Ийм байрыг дөрвөн сарын хугацаанд барьж дуусгадаг аж. Үнийн тухайд 13 хүний багтаамжтай бол 25 сая иен иен ($227,210) юм байна. Мөн Швейцарьт үйлдвэрлэсэн цацраг идэвхит туяаны шүүртэй агаар цэвэршүүлэгч хэдхэн өдөрт зарагдаж дууссан болохыг Кобе хот дахь Орибе Сэйки Сэйсакушо компаниас мэдээлжээ. Тус компаниас дахин захиалга авхад хүрсэн байна. Үнийн хувьд зургаан хүнд зориулсан нь 620,000 иен буюу 5.600 ам.доллар, 13 хүнийх 1.7 сая иен ба 15.440 ам.долларын үнэтэй гэнэ. Хорт хийнээс хамгаалах чадвартай энэхүү шүүгчийг хоргодох байруудад суурилуулдаг юм байна. Тус улсын Засгийн газар хүн амыг нүүлгэн шилжүүлэх сургуулилалт хийхээр төлөвлөжээ.