0101-9.jpg

2017-03-10 10:07
Арван нярайн нэг нь эмгэгтэй төрдөг болсон. Сэтгэл эмзэглүүлсэн энэ статистик мэдээг эрүүл мэндийн байгууллагууд өгч байна. Нярайн эмгэгийн дийлэнхийг харшил болон бага жинтэй төрөлт эзэлдэг гэнэ. Агаар болон хөрсний бохирдол, ураг тээж байгаа эхийн хоол хүнсний зохисгүй хэрэглээ ирээдүйн иргэдийг эмгэгтэй мэндлэх шалтгаан болдог юм байна. Манай улсад Эх нялхсын эрдэм шинжилгээний төвөөс өөр […]

12-4.jpg

2017-03-10 09:30
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Аргентин Улсын Гадаад хэрэг, шашны асуудал эрхэлсэн яам хоорондын улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт 2017 оны 3 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Уулзалтаар хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ойрын зорилтууд, боломжит салбарын талаар дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, талууд хөдөө […]

78.jpg

2017-03-10 09:14
Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа өчигдөр Нийслэлийн Боловсролын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Боловсролын газраас 2016 оны 9 сараас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн томоохон бодлогын чиглэлийн ажлуудаа Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Мөн энэ үеэр сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, пиар, мониторингийн стратеги академиас “Нийслэлийн ЕБС, цэцэрлэгийн орчны нөхцөл байдал […]

23.jpg

2017-03-09 19:03
Барилгын ажил гүйцэтгэж байсан компанийн ажилчид таван тонн тэсрэх бөмбөг илрүүлжээ. Холбооны бүгд найрамдах Герман Улсын Дюсселдорф хотоос олдсон энэ тэсрэх бөмбөг дэлхийн II дайны үед хамаарах эд байжээ. Идэвхтэй хэвээр байсан бөмбөгийг мэргэжлийн байгууллагууд аюулгүй болгосон байна. Шинжээчид энэ тэсрэх бөмбөгийг Британийн нисэх хүчинд хамаарна гэж үзсэн байна. Хэрвээ энэ тэсэрч дэлбэрсэн бол Дюсселдорф […]

0303-3.jpg

2017-03-09 18:48
УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын сүүлээр Япон улсад айлчлал хийхээр төлөвлөж буй аж. Одоогоор айлчлалын товыг албан ёсоор зарлаагүй байна. Айлчлалын хүрээнд Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцох аж. Мөн Монгол Улсын Засгийн газраас Японы Засгийн газарт хандаж тавьсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөжээ.

0101-8.jpg

2017-03-09 18:34
Элэгний В,С вирусын хурдавчилсан шинжилгээнд харьяа өрх, сумын эмнэлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болжээ. Шинжилгээ хийлгэх иргэд ЭМД-ийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ ирэх бөгөөд даатгалын дэвтэргүй тохиолдолд тарифын дагуу төлбөр төлөх юм. Мөн Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төв Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвд дээрх шинжилгээг үнэгүй хийлгэж болно. Шинжилгээгээр вирус илэрсэн […]

1111-1.jpg

2017-03-09 18:07
Энэ сарын 7-нд Сүхбаатар дүүргийн 11 хорооллоос 11 настай Т хүүг хулгайлах гэж байсан хүн хэн болохыг цагдаагийн байгууллага олж тогтоосон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн мэдээлсэн байна. Хүүгийн аманд юм хийж байгаад баригдсан энэ хүний дүрс бичлэг гудамжны камерт үлдсэн байсан. Мөн халдлагад өртсөн хүүхдийн хэн болохыг тогтоож, мэдүүлэг авч эхэлжээ. […]

17198618_10208808934516391_772944423_n.jpg

2017-03-09 17:50
Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг өрхөд–нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр боллоо. Уг хөтөлбөрийн ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр Нийслэлийн ЗДТГ-т боллоо. Манай улсын ажилгүйдлийн түвшин 2016 оны байдлаар 11.6 хувьд хүрсэн нь түүхэн дээд хязгаарыг давсан аж. Хотын дарга С.Батболдын захирамжаар байгуулсан “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөр нь ажилгүйдлийг бууруулах зорилготой. […]

heetei.jpg

2017-03-09 17:42
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган […]

87.jpg

2017-03-09 17:21
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт (2017.3.14) болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэргийн шүүх хурал болж Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, О.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон. Тэгвэл С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байна. Түүний гомдлыг […]