“Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөр хэрэгжинэ

2017-03-09 17:501min0
17198618_10208808934516391_772944423_n

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг өрхөд–нэг ажлын байр” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр боллоо. Уг хөтөлбөрийн ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр Нийслэлийн ЗДТГ-т боллоо.

Манай улсын ажилгүйдлийн түвшин 2016 оны байдлаар 11.6 хувьд хүрсэн нь түүхэн дээд хязгаарыг давсан аж. Хотын дарга С.Батболдын захирамжаар байгуулсан “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөр нь ажилгүйдлийг бууруулах зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх гэнэ. Мөн энэ хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулах, өрх бүрээс судалгаа авах зэрэг ажил багтжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй