Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал ирэх мягмар гаригт (2017.3.14) болно. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэргийн шүүх хурал болж Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, О.Содномдаржаа нарт 24-25 жилийн ял оноосон. Тэгвэл С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдэж, гомдлоо хүргүүлсэн байна. Түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг товлосон тухай нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.