0001-2.jpg

2017-03-19 15:35
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр шинэ долоо хоногт цас орж, цасаар шуурах төлөвтэй байна. Тодруулбал, 20-нд баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар бага зэргийн цас, 21-22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд Алтайн уулсаар, бусад […]

05-8.jpg

2017-03-19 15:28
Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд баригдсан 566 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах 75, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 319 байна гэсэн судалгааг гаргажээ. Мөн зарим барилгыг цаашид ашиглах боломжгүй гэж үзжээ. Улсын хэмжээнд жил ирэх тусам улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна. 2016 онд улсын хэмжээнд […]

000002.jpg

2017-03-19 14:44
Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18 – 19 янзаар инээмсэглэдэг байна. Инээмсэглэлийн тухай дараах сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна. Инээмсэглэх нь стресснээс […]

00002.jpg

2017-03-19 14:32
Хойд Солонгосын KCNA агентлаг Пхеньян өндөр үзүүлэлт бүхий пуужингийн шинэ хөдөлгүүртэй болсон талаар мэдээлжээ. Мөн тус улсын удирдагч Ким Чен Ун “Бид бусад улс орнуудад боловсруулсан энэ салбарын технологиос үл хамаарах үндэсний пуужингийн аж үйлдвэртэй боллоо. Энэ нь дэлхийн стандартад нийцсэн хиймэл дагуул хөөргөхөд тусална” гэж мэдэгдсэн байна. Пхеньяны мэдэгдэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга […]

033-8.jpg

2017-03-19 14:02
[starbox id=3] ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ (2017.03.13-19) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хурал болж, шүүх энэ хэрэгт буруутгагдсан хүмүүст анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээснийг эс тооцвол хаврын салхи үлээсэн жирийн нэг долоо хоног өнгөрлөө. Харин үйл явдлын хөшгийг сөхөж үзвэл удахгүй өрнөх чухал үйл хэргийн бэлтгэл өрнөв. […]

02-21.jpg

2017-03-18 16:47
Өнөөдөр (2017.03.18) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын зөвлөлгөөн боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан зөвлөгөөнд яамны удирдах ажилтнууд болон яамны харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, салбарын Улаанбаатар хот дахь ажилтан, албан хаагчид оролцсон байна. Зөвлөгөөний үеэр ХНХЯ-ныхан […]

02-20.jpg

2017-03-18 16:00
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр (2017.03.17) Цагаан ордонд Германы канцлер Ангела Меркельтай уулзав. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний Төрийн тэргүүнүүдийн уулзалт найрсаг дотноор эхэлсэн боловч Трамп Зуувин танхимд Меркельтэй гар барихаас татгалзаж, олон улсын хэмжээний гол гол асуудлаар Меркельтэй санал нийлэхгүй байгаагаа олон нийтийн өмнө ил тод илэрхийлжээ. Яг энэ Зуувин танхимд Японы Ерөнхий […]

606060.jpg

2017-03-18 15:09
Гадаадад оршин суугаа монгол иргэд энгийн гадаад паспорт захиалах боломжтой болжээ. Энэ ажлыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран шинэ журам батлан 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ хэмээн Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээллээ. Шинэ журам хэрэгжиж эхэлснээр монгол иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын […]

040404.jpg

2017-03-18 14:58
Манай улс анх удаа “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг энэ сарын 22-нд тэмдэглэхээр боллоо. Энэ өдөр 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дууграх бөгөөд зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохин байгуулах юм байна. Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг […]

011-3.jpg

2017-03-18 14:27
  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны Азид хийх айлчлал Өмнөд Солонгосоос эхэлсэн. Хойд Солонгосын цөмийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар уулзалт хийж буй Рэкс Тиллерсон баасан гаригт (2017.03.17) Солонгосын дайны дараа тогтоосон Хойд ба Өмнөд Солонгосын албан бус цэрэггүй хилийн бүс Панмунжомд  зочилсон байна. Хоёр орны хилийн цэрэг нүүр тулан харуулд зогсдог энэ онцгой […]