Манай улс анх удаа “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг энэ сарын 22-нд тэмдэглэхээр боллоо. Энэ өдөр 16:00 цагт улс орон даяар гамшгийн дуут дохио дууграх бөгөөд зарлан мэдээллийн дадлага сургуулилт зохин байгуулах юм байна.
Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан билээ. Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх “Газар хөдлөлтйн гамшгаас хамгаалах асуудлыг засгийн газар болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Иймд иргэд байгууллага, идэвхитэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс үндэсний хэмжээний хөдөлгөөн зохион байгуулна”гэсэн юм.