Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд баригдсан 566 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах 75, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 319 байна гэсэн судалгааг гаргажээ. Мөн зарим барилгыг цаашид ашиглах боломжгүй гэж үзжээ.
Улсын хэмжээнд жил ирэх тусам улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна. 2016 онд улсын хэмжээнд 1800 гаруй удаа газар шилгээж, 28 мянга орчим газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. 2000 онд 200 гаруй удаа бүртгэгдсэн газар хөдлөлтийн чичирхийлэл 16 дотор 1800-д хүрсэн нь байгалийн гамшигт ослоос урьдчилан сэргийлж, бэлтгэлтэй байхыг ард иргэдэд анхааруулж байгаа хэрэг.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 98 барилгыг нурааж дахин төлөвлөн шинээр орон сууц барих шийдвэр гаргасан аж.