Хойд Солонгосын KCNA агентлаг Пхеньян өндөр үзүүлэлт бүхий пуужингийн шинэ хөдөлгүүртэй болсон талаар мэдээлжээ. Мөн тус улсын удирдагч Ким Чен Ун “Бид бусад улс орнуудад боловсруулсан энэ салбарын технологиос үл хамаарах үндэсний пуужингийн аж үйлдвэртэй боллоо. Энэ нь дэлхийн стандартад нийцсэн хиймэл дагуул хөөргөхөд тусална” гэж мэдэгдсэн байна.
Пхеньяны мэдэгдэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны Хятадад хийж буй айлчилсантай давхцаж буй юм. Пхеньяны мэдэгдэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны Хятадад хийж буй айлчилсантай давхцаж буй юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Сөүлд айлчлах үеэрээ Пхеньян Өмнөд Солонгос болон хойг дахь АНУ-ын цэрэгт заналхийлбэл хариуг нь барина гэж мэдэгдээд байгаа билээ.