Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болов

2017-03-18 16:471min0
02

Өнөөдөр (2017.03.18) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан, албан хаагчдын зөвлөлгөөн боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан зөвлөгөөнд яамны удирдах ажилтнууд болон яамны харьяа агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, салбарын Улаанбаатар хот дахь ажилтан, албан хаагчид оролцсон байна.

Зөвлөгөөний үеэр ХНХЯ-ныхан наймдугаар сараас хойш хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хийхээр зорьж буй ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн салбарынхантайгаа санал бодлоо солилцов гэж ХНХЯ-наас мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй