2018-11-16 12:12
УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирүүлсэн гомдлын дагуу Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрийн санхүүжилт болон хөрөнгийн зарцуулалттай холбоотой хэргийг шалгах ажил үргэлжилж байна. Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн. Энэ шалгалтын хүрээнд тайланд тусгасан 18 зээлийн санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. […]










