Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан 2018 оны аравдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр нийт өрийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ буурсан ч чанаргүй зээлийн хэмжээ өсчээ. Аравдугаар сарын эцсийн байдлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 16.4 их наяд төгрөг байгаа нь өмнөх сараас 105.8 тэрбум, өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.
График: Чанаргүй зээл аравдугаар сарын эцсийн байдлаар (тэрбум төгрөг)
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Үүн дотроо хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл аравдугаар сарын эцэст 1.0 их наяд төгрөг болж өссөн бөгөөд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.3 хувийг эзэлж, буурчээ. Харин банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2.0 их наяд төгрөг болсон бөгөөд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.9 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр өссөн үзүүлэлт болж байна.