2019-09-07 12:50
“Facebook” нийгмийн сүлжээ болзох үйлчилгээгээ АНУ-д пүрэв гарагт нэвтрүүлжээ. Энэхүү мэдээ цацагдсаны дараа “Facebook” компанийн хувьцаа 2 хувиар өссөн байна. “Facebook” компанийн мэдээлснээр, хэрэглэгчид өөрсдийн “Instagram” хаягаа “Facebook”-ийн болзох профайлаар өргөжүүлэх боломжтой болсон бөгөөд “Instagram”-ийн дагагчдаасаа сонгон “Secret Crush” хэмээх жагсаалтад нэмэх боломж бүрджээ. Ингэснээр хэн нэгэнд талтай байгаагаа олон нийтэд мэдэгдэхгүйгээр илэрхийлэх боломжтой болжээ. […]










