АНУ-ын Өмнөд Дакота мужийн Стержис хотын оршин суугч бүсгүй эмнэлэгт амаржих үедээ л жирэмсэн гэдгээ мэдсэн байна.
Наймдугаар сарын 10-нд Даннетт Гилтц (Dannette Giltz) хэвлийгээрээ асар их өвдөлтийг мэдэрчээ. Бөөр нь өвдөж гэж бодоод эмнэлэг бараадахаар шийдсэн гэнэ.
“Бөөр чулуутай болохоор л өвдөж гэж бодсон” хэмээн хэнэггүй бүсгүй сэтгүүлчдэд ярьжээ.
Гэвч эмч нар үзлэг хийгээд хоёр ихэр хүүхэд тээж байгааг нь, төрөхийн өвдөлт өгсөн гэдгийг нь бүсгүйд хэлсэн байна. Гэвч эх барьж авахад гурван ихэр буюу хүү, хоёр охин мэндэлжээ.
Ихрүүд тус бүрдээ 1,8 кг жинтэй төрсөн бөгөөд эцэг, эх нь Блейз, Жипси, Никки гэсэн алдрыг хайрласан байна.
“Бид ихэр хүүхдүүдтэй ер таарч байгаагүй. Гэтэл жирэмсэнээ ч мэдэлгүй 34 долоо хоног тээчихдэг. Хүмүүс ёстой шооконд орсон, за би ч гэсэн их цочирдсон шүү” хэмээн Даннетт бүсгүй өгүүлжээ.
1 comment
Тийм мэдрэмжгүй эргүү бхдаа яанаа шал хүн үнэмшихээргүй юм ярьж бдг худлаа сенсаацалж олны анхаарлыг татах гсн зальжин арга бхда.